|

Хойд Солонгос НҮБ-ын шинэ хоргийн эсрэг хатуу цуврал үйлдлүүд үзүүлнэ гэлээ

Хойд Солонгос НҮБ-ын шинэ хоргийн эсрэг хатуу цуврал үйлдлүүд үзүүлнэ гэлээ

 

БНАСАУ-д энэ сарын эхээр устөрөгчийн бөмбөг амжилттай туршсаны дараагаас тус улс руу чиглэсэн дарамт шахалтаа чангатгахаар шийдсэн аж. Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан баримт бичгийг Хятад, Орос тэргүүтэй гишүүн орнууд бүгд санал нэгтэй дэмжсэн аж.

Одоогоор Аюулгүйн Зөвлөлөөр батлагдсан хориг дотор Хойд Солонгосын нэхмэл бүтээгдэхүүний худалдаа болон тус улсад хийн түлш нийлүүлэхийг хориглох явдлыг багтаасан бөгөөд Солонгосын Хөдөлмөрийн намын албан тушаалтнууд, Цэргийн Төв зөвлөл, Зэвсэгт хүчний сайд гэх мэт олон хүнд чиглэсэн хоригийг тавьсан байна.

Харин энэхүү хоригийн эсрэг Хойд Солонгосын зүгээс "урд хожид үзэгдээгүй харгис хатуу” цуврал үйлдлүүдийг үзүүлэх болно гэдгээ илэрхийлсэн байна. 


260 сэтгэгдэл