НӨАТ-ын урамшууллын сугалааны 19 дахь удаагийн тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2016 оны 12 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2017 оны 1 дүгээр сарын 21-ний 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн баримт хамруулав.
Тохирлоор:
4 сая төгрөгийн 6
500 мянган төгрөгийн 63
100 мянган төгрөгийн 667
20 мянган төгрөгийн 6523 баримт тохиролд таарч, нийт 7259 иргэн азтан боллоо.
35 сэтгэгдэл