|

Архангай аймгийн Ихтамир суманд дахин газар хөдлөв


Архангай аймгийн Ихтамир сумын нутагт өнөө өглөө /2024.03.03/ үүрээр 05 цаг 07 минутад 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
ОБЕГ-аас мэдээлснээр тус суманд өчигдөр мөн 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Өчигдрийн газар хөдлөлтийн чичирхийлэл Архангай аймгийн Чулуут сумын төвөөс зүүн урд зүгт 41 км, Булган сумын төвөөс Баруун зүгт 52 км, Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс Хойд зүгт 59 км-т мэдрэгдсэн байна.

0 сэтгэгдэл