|

Архангай аймгийн Хангай суманд газар хөдөлжээ

 

Архангай аймгийн Хангай суманд газар хөдөлжээ

 

Архангай аймгийн Хангай сумын төвөөс баруун зүгт 31 км зайд Тэрх багийн Мөрөнгийн зүүн жалга гэх газарт өчигдөр 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ сарын 3-ны өдөр тус газарт хоёр удаа газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 3-ны 09:04 цагт 4.3, 14:59 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.


0 сэтгэгдэл