|

Архангай аймгийн Ихтамир сумын нутагт дахин газар хөдлөлт боллоо


Өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 05 цаг 30 минутын үед Архангай аймгийн Ихтамир сумын нутагт дахин газар хөдлөлт боллоо. 
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 47.18 100.43 
Газар хөдлөлтийн хүч (магнитуд) : 3.5 
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:  
  • Архангай аймгийн Чулуут сумын төвөөс Урд зүгт 43км,
  • Архангай аймгийн Булган сумын төвөөс Баруун зүгт 53км,
  • Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс Хойд зүгт 57км
Эргэн сануулбал, тухайн сумын нутагт энэ сарын 26-ны өдөр хоёр ч удаа газар хөдлөлт болсон. Тодруулбал, 08:00 цагийн үед 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол 23 цаг 15 минутын үед 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. 

0 сэтгэгдэл