|

Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд амарна

Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд амарна

 

Монгол, БНХАУ-ын хилийн автозамын боомтууд маргааш буюу энэ сарын найманд амарна. Учир нь маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, бүх нийтээр амрах юм. "Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг түр хаана. Харин энэ өдөр олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм.

404 сэтгэгдэл