|

АРХАНГАЙ: Томуугийн өвчлөл амбулаторийн үзлэгийн 40 гаруй хувийг эзэлж байна

Архангай аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл 47 дугаар долоо хоног буюу 11-р сарын 27-ны өдрийн байдлаар амбулаторийн нийт үзлэгийн 40 гаруй хувийг эзэлж байна. Үүний дотор 2-9 настай хүүхдүүд 33.4 хувийг эзэлж байгаа бол 25-49 насны хүмүүс 11.2 хувийг эзэлж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн дуудлагат ТТӨ-ний шалтгаант дуудлага11.5хувь, Эрдэнэбулган сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ТТӨ-ний өвчлөл амбулаторийн үзлэгт 6.7 хувь байгаа нь өмнөх долоо хоногоос 3.3 хувиар өссөн байна.

Томуугийн халдвар нь 39-р долоо хоногоос хойш “Идэвхжлийн түвшин”-д байгаа ба ачаалал хэтэрч, ор нэмэх асуудал гараагүй байна.   Аймгийн ЭМГ-аас томуугийн бэлэн байдлын үеийн эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн үнэлгээг хийж, хоёр сарын нөөцийг бэлтгэсэн байна. Мөн томуугийн дэгдэлтийн үеийнор дэлгэх төлөвлөгөө болон хүний нөөцийн дайчилгааны төлөвлөгөөг гаргажээ. Аймгийн хувьд ХӨСҮТ-өөс 7420 хүн тун томуугийн вакцин татан авч, 2-5 насны 4996 хүүхэд, 265 жирэмсэн, 1203 архаг хууч өвчинтэй болон 65+ насны иргэд, 763 эмнэлгийн мэргэжилтэнг дархлаажуулж, вакцинд хамрагдалт 97.4 хувьтай байгааг аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

0 сэтгэгдэл