|

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 50,25 хувийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж байна

 

 

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 50,25 хувийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж байна

 

Аймгийн ЭМГ-аас томуу, томуу төст өвчлөлийн тандалтыг амбулаторид суурилж авдаг. 2022 оны1-р долоо хоног буюу1дүгээр сарын 3-9-нийг дуустал хугацаанд томуугийн тандалт хийжээ.

Амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтаар 23нэгж мэдээ ирүүлэхээс 21 нэгж буюу 91,3 хувь мэдээ ирүүлсэн байна.Тандалтын 21 нэгжид 2022 оны 1-р долоо хоногт нийт4576хүн үйлчлүүлсэн нь өмнөх 7 хоногоос914тохиолдлоор өсжээ. Энэ хугацаанд томуугийн199тохиолдол бүртгэгдэж, өмнөх 7 хоногтой харьцуулахад61-ээр өссөн байна. Энэ нь амбулаторийн үзлэгийн 4,3 хувийг эзэлсэн ба томуугийн өвчлөл0,6 хувиар өссөнийг аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Томуу, томуу төст өвчнөөр /ТТӨ/ өвчлөгсдийн50,25 хувийг 4хүртэлх насны хүүхэд,15,57 хувийг нь5-15насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.

 

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжид нийт128дуудлага ирсэн баөмнөх7хоногтой харьцуулахад 7 тохиолдлоор буурсан байгаа юм. Нийт дуудлагын 5,4 хувийг ТТӨ-ний шалтгаант дуудлага эзэлж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 3,2 хувиар өсжээ.


0 сэтгэгдэл