|

АРХАНГАЙ: "Даарах завгүй Winterland" уриатайгаар өвлийн 10 гаруй спорт, урлагийн тоглолт зохион байгуулна



Архангай аймаг 2024 онд зуун мянган жуулчин хүлээн авахаар зорьж байна. Иймднутгийн онцлогт тулгуурлан дөрвөн улирлын турш зохион байгуулах эвентүүдийг БОАЖ-ынсайд Б.Бат-Эрдэнэ болон Мэргэжлийн аялал жуулчлалын холбооны төлөөлөлд танилцуулжээ.
Архангай аймаг 2024 оны нэгдүгээр сараас эхлэн "Даарах завгүй Winterland" уриан дор өвлийн эвентийг зохион байгуулах ба үүнд "Дарвуулт чарганы спорт клубийн нээлт", "Хангайн Хасар", "Жороо морины тааварт уралдаан", "Өвлийн гоёл", "Мөсөн ханаар авирах", "Сарлагийн баяр" зэрэг 10 гаруй спорт, урлагийн тоглолтыг хийхээр төлөвлөж байна.

Мөн өвлийн аялал жуулчлалыг дэмжиж Монголын анхны "Өвсөн стадион" барих бөгөөд өвлийн улиралд халдаг эко ариун цэврийн байгууламжийгнэвтрүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.

БОАЖ-ынсайд Б.Бат-Эрдэнэ“Монголд зочлох" жилийн хүрээнд аймаг орон нутаг энэ мэт санаачилга гаргаж,аялал жуулчлалын салбараас ирэх эдийн засгийн үр өгөөжийг хүртэх, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд манлайлал үзүүлж буй нь сайшаалтай байгааг онцлов. Орон нутагт зохион байгуулж буй аялал жуулчлалын үйл ажиллагааг БОАЖЯ-наас дэмжиж, салбарын уялдаа холбоог нэгтгэхэд анхаарч ажиллана гэв.

Уулзалтад Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Гүйцэтгэх захирал М.Нарангэрэл, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Архангай аймгийн Аялал жуулчлалын холбооны дарга Д.Дашцэрэн, "Нэг жуулчин-Нэг ямаа" төслийн удирдагч П.Чимэдням болон албаны хүмүүс оролцжээ.

0 сэтгэгдэл