|

Бээжин-2022 өвлийн олимпын нээлтийн ёслолын удирдамж, зохиолын шалгаруулалт эхэлжээ

 

Бээжин-2022 өвлийн олимпын нээлтийн ёслолын удирдамж, зохиолын шалгаруулалт эхэлжээ

 

Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо олон улсын найруулагчдад хандан Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолын удирдамж, зохиолын шалгаруулалт зарлаж, 12-р сарын 31-нийг хүртэл хүлээж авч байгаа аж. Зохиолд тавих шаардлагыг Бээжингийн өвлийн олимпын албаны www.beijing2022.cn сайтад нийтлэх гэнэ.  

Нээлтийн ёслолын удирдамжийн шаардлагад зохиолд Бээжингийн өвлийн олимпын хэтийн зорилго, олимпын үзэл санааг тусгах, Хятадын үндэстний соёлыг уламжлан хөгжүүлсэн байдлыг нээж харуулах, шинэ эриний нам, төрийн ажлын түүхэн амжит, өөрчлөлт шинэчлэлийг тусгах, Хятад улсын олон улс дахь их гүрний эерэг дүр төрх, өвлийн олимпын нэр хүнд, хөөр баяр, найрсаг уур амьсгалыг бүрдүүлэх, өвлийн спортын онцлогийг гаргах, урлагийн талаар шинийг санаачлах, шинэ технологи ашиглан Бээжингийн өвлийн олимпын нээлтээр орчин үеийн Хятад улсын дүр төрхийг харуулж, өвлийн олимпын онцлогтой магтагдашгүй сайхан олимп зохион байгуулах гэж дурджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, зохиол хүлээн авах хугацаа дууссаны дараа Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны томилсон шүүгчид 2019 оны 1-3-р сард 10 шилдэг зохиолыг шалгаруулах юм байна.   


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл