|

Архангай аймгийн хурган дарга өөртөө 78.2 сая төгрөгийн цалин үндэслэлгүй нэмсэн хэргийг прокурорт шилжүүллээ


Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас эрүүгийн 777 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 22 хэргийг шүүхэд шилжүүлэх, 33 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 9 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж,  5  хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 712 хэрэг шалгагдаж байна.
Мөн шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг АТГ-аас мэдээллээ. 
Тухайлбал, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын албан тушаалтан “У” нь 2020-2022 онд нийт 78.2 сая төгрөгийг өөрийн цалин дээр үндэслэлгүйгээр нэмж өөртөө давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

0 сэтгэгдэл