|

Г.Батхүү агсан амиа алдсан хэргийг нэмж шалгахаар болжээ

 
 

 

Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ. Хоёр жилийн өмнө гарсан уг хэргийг цагдаагийн байгууллагаас хаах саналтай прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл прокурорын байгууллага уг хэргийг нэмж шалгах нь зүйтэй гэж үзжээ.
Түүнээс гадна уг хэргийн нотлох баримт гэгдэх 13 секундын бичлэгийг хийсэн залуугийн хэрэг ч мөн тухайн үед дэгдэж байв. Түүнийг амиа алдсан гэх мэдээлэл сүүлийн үед гараад байгаа ч албаныхан үгүйсгэсэн байна.

0 сэтгэгдэл