|

АРХАНГАЙ: Аймгийн 100 жилийн ой тэмдэглэхтэй холбоотойгоор аймгийн Засаг даргад чиглэл хүргүүлэв



Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал аймгийн Засаг дарга М.Батжаргалд энэ сарын 14-ний өдөр албан бичгээр дараах чиглэлийг хүргүүлжээ. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 онд аймгийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан ойн бэлтгэл ажлыг хангах хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг баталсан боловч одоогоор хороо зохион байгуулалтад орж ажиллахгүй байгаа тул хороог хуралдуулж, ажлыг эрчимжүүлэх дараах чиглэлийг хүргүүлжээ. Үүнд:


1. Аймгийн 100 жилийн ойг тэмдэглэх ажлын ерөнхий төлөвлөгөө батлан, салбар комиссуудын ажлыг тодорхой болгож,  зохион байгуулалтаар ханган бэлтгэл ажлыгэр чимжүүлэх;
2. 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах саналуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэн холбогдох хороогоор хэлэлцүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;
3. Аймгийн түүхэн баримтат кино, номны эх бэлтгэх ажлыг яаралтай эхлүүлэх ажлыг зохион байгуулах, ард иргэд, эрдэмтэн, судлаачдыг өргөнөөр оролцуулах;
4. 100 жилийн ойн баяр, наадам хийх талбайг энэ онд багтаан шийдвэрлэж, тохижуулах, иргэдэд ая тухтай байх асуудлыг сайтар зохион байгуулах;
5. Нутгийн зөвлөлүүдийн уулзалтыг 2022 онд багтаан зохион байгуулж 100 жилийн ойг угтсан ажил арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулан хэлэлцүүлэг өрнүүлж, хандив тусламжаар боломжит төсөв санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, ард иргэдээс ойн хүрээнд хийх ажлын санал, судалгаа авч үйл ажиллагаандаа тусгаж ажиллах;
6. 100 жилийн ойн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажил, түүний санхүүжилтийн асуудлыг ил тод нээлттэй зарлан хувийн хэвшил, ард иргэдийн идэвхийг өрнүүлэх;
7. Төгсөгчдийн холбоодуудтай уулзалт зохион байгуулжцэцэрлэг хотын тохижилт цэцэрлэгт хүрээлэн, цагаан хаалганаас аймгийн төв хүртэлх зам дагуу төгсөгчдийн нэрэмжит ногоон төгөл, байгууламжуудыг бий болгоход анхаарч, тухайн асуудлыг хариуцсан мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өгч хариуцуулан, биелэлт үр дүнг тооцож ажиллах;
8. Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан төгөлийг байгуулах ажлыг эрчимжүүлэх;
9. Цэцэрлэг хотын тохижилт засвар үйлчилгээнд анхаарч аймгийн Засаг даргын тамгын газар, хэлтэс, албад агентлаг, төсөвт байгууллагуудаар 100 жилийн ойд зориулсан ажын төлөвлөгөөг батлуулжбайгууллагын гадна, дотно тохижилтын ажлыг эртнээс төлөвлөн шуурхай зохион байгуулах;
10. Ойг угтсан ажлын хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сан, хандив тусламжаар хийгдэх ажлын саналуудыг гаргажтөлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх;
11. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хэрэгжүүлэх ажлын явц, үр дүнд хяналт шалгалт хийх ажлын хэсэг томилж ажлыг эрчимжүүлэх, хугацаа хоцорч байгаа ажлуудад онцгой анхаарал тавьжшалтгаан нөхцлийг тогтоож шуурхай арга хэмжээ авч ажиллах;
12. Аймгийн төвийн сум болох Эрдэнэбулган сумын Засаг дарга, Засаг даргын тамгын газарт ой угтсан ажлын төлөвлөгөөг тусгайлан гаргуулж, биелэлтийг сар бүр дүгнэх;
13. Бүх сумдын Засаг дарга, Засаг даргын тамгын газарт аймаг байгуулагдсаны 100 жилийн ой угтсан сумдын өөрийн онцлог нөхцөл байдал боломжид тулгуурласан ажлуудыг өрнүүлэх чиглэл өгч, биелэлтийг сар бүр дүгнэж ажиллах;

Чиглэлийн хэрэгжилтийг хангаж 2022 оны 12-р сарын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанд тайлагнахыг үүрэг болгож байна гэжээ. 

0 сэтгэгдэл