Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд Жаргалант сумаас Архангай аймгийн нутагт отроор өвөлжиж буй малчдад үүсээд байгаа асуудалтай холбогдуулан Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд хүсэлт хүргүүллээ.
Хүсэлтэд "Манай аймгийн Жаргалант суманд намар эрт орсон цас хайлж мөстөн, мал бэлчээрлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн учир танай аймгийн Ихтамир, Тариат, Хангай, Чулуут, Цахир зэрэг суманд 20,0 мянга гаруй толгой мал отроор өвөлжиж байна.Жаргалант сумаас отроор явж буй малчдаас малын хөлийн татвар, бэлчээр ашигласны төлбөр гэж орон нутгийн холбогдох албан тушаалтнууд ирж бэлэн мөнгө нэхэж, хөөх туух асуудал гарсаар байна. Иймээс Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 419 дүгээр тогтоолд отроор өвөлжих малчдаас татвар хураамж авахгүйгээр малчидтай гэрээ хийх талаар үүрэг чиглэл өгсөн байдлыг харгалзан үзэж асуудлыг шийдвэрлэн өгөх”-ийг хүссэн байна.
0 сэтгэгдэл