Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу аймгийн Сонгуулийн хороог байгуулжээ.
Архангай аймгийн сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Э.Дашзэгвэ, нарийн бичгийн даргаар А.Ариунтуяа нар гишүүдийн хамт ажиллана. Архангай аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг ИТХ-ын дарга Б.Батжаргалд танилцуулж, Сонгуулийн хорооны тамга тэмдгийг хүлээлгэн өглөө.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, санал хураалтыг хуульд заасны дагуу зохион байгуулах, санал хураалтын дүн, холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу нэгтгэж, хүргүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
0 сэтгэгдэл