|

АРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 39 удаагийн объектын гал түймэр гарчээ


Архангай /МОНЦАМЭ/.
 Архангай аймгийн хэмжээнд аймгийн ОБГ-т энэ
 оны 9-р сарын байдлаар нийт 39 удаагийн объектын гал түймэр гарч, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид гал түймрийн аюулаас аж ахуй нэгж байгууллага, иргэдийн 525 сая төгрөгийн өмчхөрөнгийг авран хамгаалжээ. Объектын гал түймэр нь пийшин зуухны галын аюулгүй байдал хангаагүй, цахилгаан ашиглалтын дүрэм зөрчсөнөөс гарсан байна.

Монгол Улсын Шадар сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу 25 аж ахуй нэгж байгууллага, 140 айл өрхийн галын аюулгүй байдлын хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангаагүй 150 зөрчлийг илрүүлж, 135 зөрчлийг арилгуулж ажилласан байна. 

Иймд иргэдэд,
-Гэророн сууцны цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг хангажачааллыг хэтрүүлэхгүй байх, гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх, гэрээс гарахдаа цахилгаан хэрэгслээ бүрэн салгасан эсэхээ заавал шалгаж байх,
-Галын аюулгүй байдлын зай хэмжээг мөрдөжгэр, байшингийн ойрхон өвс, шатамхай материал хураахгүй байх,
-Түймрийн хуурайшилтын улирал эхэлж буй энэ үед хашаа хорооны өвс шатаахгүй байх, ил задгай үнс нурмыг хаяхгүй байх,
-Ой хээрийн бүсэд явахдаа ил гал түлэхгүй байжаюулгүй байдлыг хангах,
-Татсан тамхи, асаасан шүдэнзний галыг бүрэн унтраах,
-Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулжзаавал харгалзах хүнтэйгээр гэртээ үлдээж болзошгүй ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

https://montsame.mn/mn/read/304662

0 сэтгэгдэл