|

“Өрх бүр үйлдвэрлэгч” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжиж байна гэж дүгнэжээ



Аймгийн ИТХ-ын Хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хороо, Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороод 5 дугаар сарын 17-ны өдөр хуралджээ.Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хорооны хурлаар “Өрх бүр үйлдвэрлэгч”, “Монгол малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тайлантай танилцсан байна. “Өрх бүр үйлдвэрлэгч” /2018-2022/ хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцээд “үр дүнтэй хэрэгжиж байна” гэж дүгнэсэн бөгөөд үлдсэн хугацаанд хөтөлбөрт заасан ажлуудыг нэг бүрчлэн ажил хэрэг болгоход анхаарч, хэрэгжилтийн үр дүнгийн талаарх мэдээ, тайланг сумдад хүргүүлэх нь зүйтэй гэлээ.Тухайлбал даймгийн төв Эрдэнэбулган суманд гэхэд “Өрх бүр үйлдвэрлэгч” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргасан. Энэ хүрээнд “Сум хөгжүүлэх сан”-гаас 2019, 2020 онд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, газар тариалан, сав баглаа боодол, дархан, оёдол, гутал засвар гэсэн чиглэлүүдээр нийт 82 аж ахуйн нэгж, иргэдэд 402.0 сая төгрөгийн зээлийг олгож, шинээр 140 ажлын байр бий болгосон байна.  

Харин “Монгол малчин” /2020-2024/ үндэсний хөтөлбөрийн хүрээнд дараах асуудлуудыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн аймгийн Засаг дарга, холбогдох бусад байгууллага, албан тушаалтнуудад зөвлөмж хүргүүлжээ.- Мал аж ахуйг хөгжүүлэх бодлогын хүрээнд малын эмч, зоотехникч, уламжлалт мал эмчилгээний эмч зэрэг нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх, бодлогоор дэмжих,- Малчдын зөвлөгөөнийг бүсчилж зохион байгуулах ажлыг чанартай, үр дүнтэй, сайн туршлагыг нэвтрүүлэх, залуу малчдад сургалт хийх чиглэлд анхаарч ажиллах,- Малчдыг хариуцлагажуулах, малын гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэрэгжлийн байгууллагууд, малчид нягт хамтран ажиллах, мэргэжил, арга зүйгээр хангах ажлыг тогтмолжуулах,- Малчид дангаар биш хоршоо байгуулж хамтран өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх чиглэлээр сургалт, зөвлөгөө өгөх,- Малыг ээмэгжүүлж, цахим санд бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг зөвлөмжийг хүргүүлсэн байна.

0 сэтгэгдэл