"Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл Архангай аймагт хоёр жилийн хугацаанд долоон байгууллагад хэрэгжиж, энэ сарын 10-нд төслийн хаалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэхүү төсөл Архангай аймагт 89 хувийн үр дүнтэй байлаа гэдгийг Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн захирал А.Амгалан хэлэв.
Аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа хэлэхдээ: "Архангай аймаг 2017 онд Тогтвортой хөгжлийн хэтийн зорилт 2026 бодлогын баримт бичигтэй болсон. Өөрөөр хэлбэл, манай аймаг тогтвортой эдийн засаг, тогтвортой нийгмийн хөгжил, байгаль орчны тогтвортой хөгжил, тогтвортой засаглал гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр 44 зорилт дэвшүүлж, 70 дэд зорилтыг хэрэгжүүлж байна. Энэ төсөл ерөнхий боловсролын системд Тогтвортой хөгжлийг нэвтрүүлээд, дээр нь байгаль орчин ногоон хөгжлийн орчин бий болгох гэсэн зорилгоо амжилттай хэрэгжүүлж байна. Сургуулиуд хүүхэд, багш, эцэг эх, иргэдэд байгаль орчин, ногоон хөгжлийн боловсрол олгох, байгальд ээлтэй дадал зуршлыг бий болгох гэхчлэн ёс заншил, уламжлалаа хамгаалах, өвлүүлэх чиглэлээр түлхүү ажилласан" гэж онцоллоо.
Төслийн хаалтын үеэр эдгээр байгууллага төслийн үр дүнгээ үзэсгэлэнгээр танилцууллаа.
2 сэтгэгдэл