Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр отгон хуралдаанаа хийжээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд:
1. Монгол Улсын цол хүртээх, одон меалиар шагнуулахаар уламжлах тухай
2. Шашны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох тухай
3. "Өрхийн тариалан” хөтөлбөрийг батлах тухай
4. "Залуучуудын хөгжил” хөтөлбөрийг батлах тухай
5. Түгэээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл батлах тухай
6. Өмчийн тухай байлаа.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдаж, өнөөг хүртэл тус хуулийг мөрдөж хэрэгжүүлж, энэхүү хуулийн 20 дугаар зүйлээр олгосон Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг хэрэгжүүлж ажилласан байна.
Орон нутгийн 8 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 9-өөс хойш 18 удаагийн хурлаар 60 орчим асуудлыг хэлэлцэж, 52 тогтоол гаргаж, аймаг, орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн байна. Нийт хуралдааны ирц дунджаар 75,3 хувь байжээ.
2020 оны 12 дугаар сарын 24-нд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэсэн.
Энэхүү шинэчлэлээр аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны хурал тэргүүлэгчгүй болж асуудлыг зөвхөн ИТХ, ИНХ-ын хуралдаанаар шийдвэрлэхээр зохицуулагдсан байна.
0 сэтгэгдэл