|

“Архангай орон сууцны корпораци” орон нутгийн өмчит ХХК-ийг байгуулав

 
 

“Архангай орон сууцны корпораци” орон нутгийн өмчит ХХК-ийг байгуулав

 

"Архангай орон сууцны корпораци” орон нутгийн өмчит ХХК байгуулах Засаг даргын санаачилгыг аймгийн ИТХ-ын 5-р хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт:
- 2.3.4 Аймаг, сум, хот, тосгоны газар зохион байгуулалт, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон аялал жуулчлалын бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулна.
- 2.3.7 Цэцэрлэг хотод "Булган хангай”, "Шинэ наран” зэрэг дахин төлөвлөлт хийсэн 4 байршилд суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ.
- 2.3.9 Сумдад "Тохилог орон сууц” арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн тусгасан байдаг.
Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд "Архангай орон сууцны корпораци” орон нутгийн өмчит ХХК-ийг байгуулж, захирлаар нь М.Гүрсүрэнг томилжээ.
"Архангай орон сууцны корпораци” орон нутгийн өмчит ХХК нь аймгийн иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн зорилготой ажээ.

0 сэтгэгдэл