|

Судалгаанд хамрагдсан 172 амины орон сууцны шалыг дулаалаагүй байна

 

 

Судалгаанд хамрагдсан 172 амины орон сууцны шалыг дулаалаагүй байна

 

Жэрэс ОУБ-ын хэрэгжүүлж буй СЕМААТЕРР-II төслөөс амины орон сууцын нөхцөл байдлыг тодорхойлох судалгааг хийжээ. Ингэхдээ Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газар болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудтай харилцан санал солилцож,Цэцэрлэг хотын амины орон сууцуудыг байршлаас нь хамааруулан 3 бүсэд хувааж судалгааг хийсэн байна.Судалгаанаас үзвэл,

• Баруун бүс буюу Арслан цохио, Цагаан даваанаас нийт 65 амины орон сууц
•Урд бүс буюу Тамир хорооллоос 38 амины орон сууц

• Зүүн бүс буюу Цогт-Уул, Бор толгой, Наран булаг зэрэг газруудаас 69 амины орон сууцын судалгаанд хамруулжээ.

Энд нийт 172 амины орон сууц хамрагджээ.Уг судалгаагаар амины орон сууцны ерөнхий нөхцөл байдал, тэдгээрийн насжилт, орон сууцны үндсэн бүтэц, дулаан хамгаалалт, түлшний төрөл болон хэрэглээг тодруулсан байна.

Судалгаанд хамрагдсан 172 амины орон сууцныдийлэнх буюу 49хувьнь 1990-2010 оны хооронд баригдсанбанэг ч байшин шалаа дулаалаагүй байжээ.

Судалгаанд хамрагдсан амины орон сууцны 50хувийг хүрмэн чулуун гулдмайн өрөгт барилга эзэлж байна. Харин 46хувийг модон бүтээцтэй сууцууд буюу шургааг мод, дүнз мод, модон балкан барилгууд эзэлж байв.

Судалгаанд хамрагдсан 172 амины орон сууцаас 51 сууц гадна ханаа дулаалсан бол 166 сууц дээврээ ямар нэгэн байдлаар дулаалсан байна. Харин шал болон барилгын суурийг дулаалсан сууц нэг ч байгаагүй байна.

Дээврийн хөндийг ихэвчлэн модны үртсээр дулаалсан байна. Хэдийгээр уг материал нь олдоц ихтэй, ашиглахад хялбар боловч зохих технологийн дагуу ашиглахгүй бол ус чийгт амархан өртөж,дулаалгын үүргээ биелүүлж чадахгүй болдог байна.Архангай аймгийн амины орон сууц эзэмшигчид халаалтад ихэвчлэн мод түлж байна. Нийт судалгаанд оролцсон байшингийн 87хувьнь мод түлдэг бол үлдсэн 11хувьнүүрс түлж байна.

 

Барилгын дулааны тэнцвэрт байдал алдагдсанаас болж хэрэглэгчийн тав тухтай байдал алдагдаж, эрчим хүчний хэрэглээ өсч байна. Сууцны дулаалга сайтай айлын хувьд халаалтын улиралд дунджаар 1 тонн түлш ашиглаж байхад дулаалга муутай сууцны түлшний зарцуулалт их байна гэсэн судалгааг гаргасан байна.


0 сэтгэгдэл