|

“Шинэ Наран хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулав

“Шинэ Наран хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулав

Архангай аймгийн Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдэж байгаатай холбогдуулан "Шинэ Наран хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийж байна. "Шинэ Наран хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний эхний ээлжийн зураг болох хорооллын ерөнхий төлөвлөгөө, цэвэр бохирын шугам яаж явах, хаанаас эх үүсвэрийг татах, эрчим хүчний хангалт, цахилгаан холбоо буюу шилэн кабель, үүрэн холбоог хэрхэн зохицуулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн удирдлагууд болон мэргэжлийн байгууллагуудад танилцуулж, санал авлаа.
Уг танилцуулгаар "Шинэ Наран хороолол”-д 5000 хүн амьдрана гэж тооцож орчин үеийн дэд бүтцээр бүрэн хангагдсан, нийт 14 орон сууцтай, хоёр цэцэрлэг, хоёр сургууль, хүүхэд залуучуудын парк, үйлчилгээний газрууд гэх зэргийг төлөвлөсөн байна.

"Шинэ Наран хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг ирэх 12 сард хүлээж авах ба аймгийн ИТХ-аар дээрх төлөвлөгөө болон Цэцэрлэг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хоёрыг хэлэлцэх юм байна.

0 сэтгэгдэл