|

Попроход ч учир бий шүү

Попроход ч учир бий шүү

 

Уг нь Б.Энхбаяр гишүүнийг  зарим хүмүүс  "Овоо зөв дуугардаг залуу, аргагүй л хуульч хүн мөн дөө ” гэдэг байв. Гэтэл тэр "Магтсан хүүхэн хуримандаа...” гэгчээр болж сүүлийн үед ёстой л зөв буруугүй бурж байдаг болов.

Тэрбээр тун саяхан "Махны үнэ өсөөд байна. Тэгсэн чинь Махны холбооны тэргүүн нь УИХ-ын гишүүн байж байгаа юм даа. Арай хэтэрч байна. Ийм  сонирхлын зөрчилтэй  байж болохгүй ш дээ. Одоо үүнийгээ больё л доо бүгдээрээ. Махны үнэ нэмэгдсэн хариуцлагыг би тэгээд УИХ-ын гишүүнтэй ярих болж байна уу...” гэж ирээд л том том дуугарсан.

Гэхдээ энэ удаагийн ПОПРОЛ харин ард иргэдийн  уур унтууг хүргэж цахим орчноор нэг түүнийг харааж зүхсэн байв.

Тэгвэл эрхэм гишүүнд махны үнэ нэмэх үгүйг Махны холбооныхон үнэндээ зохицуулж чаддаггүй юм. Хэрэв та үнэхээр ард түмнийхээ амьдралыг мэддэг мэдэрдэг байсан бол Монголд бензиний үнэ нэмэгдэхэд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Тэгсэн хэрнээ буурахад эргээд буурч байсан түүхийг ёстой үзээд өгье ч байхгүй.

Тэгвэл зөвхөн махны үнэ л бензиний үнэнээс үл хамааран өс буурдаг юм. Товчхондоо бол Монгол Улсын хэмжээнд үнэ нь буудаг ганц бараа нь МАХ.

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байх үест махны үнэ өсч байсан ч одоо харьцангуй тогтворших байдалд ороод байгаа.  Улаанбаатарчуудын хамгийн ихээр зорчдог "Хүчит шонхор” захад үхрийн ястай мах 1кг нь 9500, хонины мах 7700-8000,  адууны ястай мах 6500-7000, ямааны мах төгрөгөөр буюу бөөнийх нь үнээр зарж, авч байв.

Мэдээж махны худалдаачид үүн дээр 2000-4000 орчим төгрөг нэмж зардаг нь өдгөө хэн бүхэнд ил, байдаг л асуудал.

Ард түмэндээ сайн хүн болж харагдах хүсэл гишүүн бүрт байдаг нь нууц биш. Гэхдээ эрхэм гишүүний энэ үйлдэл нь сөрөг хүчнийхнийгээ хэмлэж байгаа мэт боловч ард түмний сэтгэхүйгээр наадаж буй асуудал. Учир нь УИХ-ын гишүүний амнаас гарсан болохоор  ард түмэнд горьдлого төрүүлэх нь ч тодорхой.

Махны холбооны тэргүүн нь АН-ын гишүүн Б.Пүрэвдорж гэж байгаа. Гэхдээ тэр хүнд махны үнийг зохицуулах эрх нь байдаггүй нь тун харамсалтай. Харин ч тэрбээр юмны үнийг хөөрөгдөх үндэс болдог бензин, бензинд хольж буй  нафта, керосиныг Монголын хилээр бүү оруул гэж хоолойгоо сөөтөл хашхирч байхад нь  сөрөг хүчин МАН хайхарч байл уу, гэж эрхэм гишүүн Б.Энхбаяраас асуумаар байгаа юм. Тэгээд ч ПОПРОХОД ч учир бий шүү, гишүүн ээ.

0 сэтгэгдэл