БНХАУ-ын Хинан мужид махны үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компани болох "Pingyu huayu leather” компаний захирал Ма Дэ Хуа Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг дарга Ц.Мөнхнасан нартай уулзлаа. Тэрээр Архангай аймагтай махны чиглэлээр хамтран ажиллаж, махны чиглэлээр үйлдвэр байгуулах бодолтой байгаагаа танилцууллаа
. "Pingyu huayu leather” компани нь голдуу үхэр, хонь, ямааны махыг хатааж, Хятадын зах зээлд нийлүүлдэг байна. Энэ ч утгаараа Монголоос, ялангуяа Архангай аймгаас мах экспортлох сонирхолтой байгаа ажээ. Ингэхийн тулд махыг эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах үйлдвэрийг барих тухай ч яригдлаа. Аймаг орон нутгийн зүгээс ч махны үйлдвэрлэлийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх саналыг дэмжиж бүхий л боломжит нөхцөл бололцоогоороо дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа хэллээ. Уулзалтын үеэр яригдсан хөрөнгө оруулалтын ажлыг ажил болгож даруй эхлүүлэх тал дээр хоёр тал санал нийлсэн юм.
1 сэтгэгдэл