|

Махны чиглэлийн таван бухыг малчдад түрээслүүлж байна

 

Махны чиглэлийн таван бухыг малчдад түрээслүүлж байна


Архангай /МОНЦАМЭ/.Аймгийн "Цөм сүргийн үржлийн төв"-ийн 545 толгой хээлтэгч, 110 толгой хээлтүүлэгчид үзлэг ангилалт хийж, жишигт тэнцсэн малыг ангилан ялгажээ.

Шинээр 75 толгой хээлтүүлэгч, 115 толгой хээлтэгчийг үржилд бойжуулсан байна. Мөн тус төв нь махнышинэ хэвшлийн Ангус, Лимүзин үүлдрийн 5 толгой бухыг Булган, Төвшрүүлэх, Цэнхэр, Өлзийт сумын малчдад түрээсээр ашиглуулж, 92 толгой үнээнд гардан хээлтүүлэг хийгээд байна.

"Цөм сүргийн үржлийн төв”-ийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор байгуулж, аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн а/137 дугаар захирамжаар "Цөм сүргийн үржлийн төв”-ийн бүтцийг баталсан байдаг.


0 сэтгэгдэл