|

Архангай аймагт он солигдох өдөр найман хүүхэд мэндэлжээ

 
 

Архангай аймагт он солигдох өдөр найман хүүхэд мэндэлжээ

 

Архангай аймгийн хэмжээнд он солигдох өдөр буюу 2021 оны 12 сарын 31-ний өдөр найман хүүхэд эсэн мэнд мэндэлжээ. Харин он гараад 2022 оны 1 сарын 1-ний өдөр эх амаржаагүй, 1 сарын 2-ны өдөр нэг хүүхэд мэндэлсэн ба эх, хүүхдүүд эрүүл сайн байна.
Архангай аймагт 2021 оны эхний 11 сард 1546 эх төрж, 1554 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеээс 63 (4.6%)  хүүхдээр нэмэгдсэн байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлж байна.

0 сэтгэгдэл