|

Архангай аймагт өсвөр насны охидын төрөлт ихэсчээ

 

Архангай аймагт өсвөр насны охидын төрөлт ихэсчээ

 

Архангай аймгийн хэмжээнд өнгөрсөн 2018 онд өсвөр насны охидын төрөлт 105, үр хөндөлт 23 бүртгэгдсэн байна.

Харин 2015 онд 99, 2016 онд 133, 2017 онд 102 өсвөр насны охид төрж байжээ. Аймгийн ЭМГ-ын судалгаанаас үзэхэд Архангай аймгийн хэмжээнд сүүлийн найман жилийн хугацаанд 882 охин төрсөн байна.

Улсын хэмжээнд 2017 оны 1 дүгээр сарын байдлаар 12-17 насны 1613 эх амаржиж, 20 хүртэлх насны 18160 эх үр хөндүүлсэн байдаг.

Өсвөр насны охидын төрөлт, үр хөндүүлэлт ихэссэн нь сүүлийн жилүүдэд ЕБС-д эрүүл мэндийн хичээл ороогүйгээс тэдний нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол, мэдлэг дутмагаас болж, эрсдэлүүд их гарах болсон хэмээн дүгнэж байгаа ажээ.


0 сэтгэгдэл