|

Хүүхэд зодсон багш биш эрхлэгч, арга зүйч нь хуурамч дипломтой байжээ

 

 

Хүүхэд зодсон багш биш эрхлэгч, арга зүйч нь хуурамч дипломтой байжээ

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ирээдүй цогцолборын Ахлах бүлгийн багш М гэгч нь 4 настай хүүхдүүдтэй зүй бус харьцаж, цохиж шийтгэж буй бичлэг цацагдсан. Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тухайн багш болон цэцэрлэгийн эрхлэгч нь хуурамч дипломтой байсан талаар мэдээлсэн нь ташаа байжээ.

БШУЯ-ны СӨБ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар хэлэхдээ "Хүүхэд зодсон багшийн хувьд цэцэрлэгийн багшийн техникумыг 1987 онд төгсөж, бакалаврын зэргээ 2008 онд авсан. Үндсэн диплом баримт бичиг нь хуурамч биш. Мэргэжлийн цэцэрлэгийн багш. Харин цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нар бага ангийн багш мэргэжлээр Архангайн их сургуулийг дүүргэсэн. Цэцэрлэгийн багшийн диплом нь хуурамч байна гэдэг нь яамны мэдээлэл, удирдлагын системээс шүүхэд нотлогдсон. Багш биш цэцэрлэгийн захирал, арга зүйч хоёрын СӨБ-тэй холбоотой диплом нь хуурамч байна гэх дүгнэлт гарсан” гэлээ.

0 сэтгэгдэл