|

Ирээдүй цэцэрлэгийн багшийн асуудлаар ёсзүйн зөвлөл хуралдлаа

 

 

Ирээдүй цэцэрлэгийн багшийн асуудлаар ёсзүйн зөвлөл хуралдлаа

 

Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын Ирээдүй цэцэрлэгийн багш хүүхдүүдтэй ёс зүйгүй харьцаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр тавигдсан.


Нийгмийн сэтгэлзүйг эмзэглүүлсэн бичлэг, тухайн цэцэрлэгийн багш, удирдлагуудтай холбоотой асуудалд арга хэмжээ авахаар аймгийн Засаг даргын Орлогч дарга В.Мөнхбатаар ахлуулсан Ёс зүйн зөвлөл өнөөдөр хуралдсан байна. Дээрх асуудалтай холбогдуулан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газраас эрх зүйн хүрээний хяналт, шалгалт, тодруулгуудыг хийн ажиллаж байна. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, Ёс зүйн зөвлөлийн саналууд нэгтгэгдсэний дараа Ирээдүй цэцэрлэгийн багш, удирдлагуудад авах  арга хэмжээ тодорхой болох аж.

Ажлын хэсэг, хамтарсан багууд шуурхай ажиллаж байгаа бөгөөд ирэх даваа гарагт эцсийн шийдвэрийг мэдээлэх юм.


0 сэтгэгдэл