|

Засаг дарга Д.Мөнхбат сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзав

 

 

Засаг дарга Д.Мөнхбат сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзав

 

Эрдэнэбулган сумын Засаг дарга бөгөөд Цэцэрлэг хотын захирагч Д.Мөнхбат энэ сарын 14-нд сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзаж, санал бодлыг нь сонслоо.

Уулзалтын үеэр Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотой мэдээллийг солилцсоны дараа үр дүнгийн гэрээг шинэчлэн байгуулах, үр дүнг тооцохдоо бодит ажлыг тулгуурлан дүгнэж, боломжоороо дэмжиж ажиллана гэлээ. Мөн сургууль, цэцэрлэгийн боловсон хүчин, хүний нөөц, үдийн цайны худалдан авах ажиллагааанд анхаарч ажиллах чиглэл өглөө.

Уулзалтын төгсгөлд сургуулийн сурагчдын хамран сургах тойргийг тогтоох талаар тодорхой шийдэлд хүрэх нь зөв гэж үзэцгээв.

 

 

Боловсролын тухай хууль өнгөрөгч 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн ба энэ хуулийн 31.1.12-т сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг сумын Засаг дарга томилж, чөлөөлдөг болж байгаа юм.


0 сэтгэгдэл