|

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг ИТХ-д өргөн барив

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг ИТХ-д өргөн барив

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасны дагуу аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг 4 бүлэг, 15 зорилт, 149 заалттайгаар боловсруулан аймгийн ИТХ-д энэ сарын 4-ний өдөр өргөн барилаа.
Хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болох, хөдөө аж ахуй, барилга дэд бүтцийг хөгжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спортын чиглэлээр гээд нийт 15 зорилтын хүрээнд олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.3.1-т төвлөрсөн инженерийн байгууламж бүхий шугам сүлжээнд холбогдсон орон сууцыг нэмэгдүүлэх, иргэдийг орон сууцны зээлд хамруулан ая тухтай орчин нөхцөлд ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлнэ гэсэн заалтын хүрээнд "Булганхангай" хорооллын 88 айлын амины орон сууц, 120 айлын орон сууцны барилгын ажлыг хувийн хэвшлийн оролцоотойгоор эхлүүлэхээр тусгасан байна.

3 сэтгэгдэл