|

Шүлхийн 30,000 тун вакцин иржээ

 

Шүлхийн 30,000 тун вакцин иржээ

 

Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Нарийн өлөнтөд өнгөрсөн сарын10-ны үеэр мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан. Голомт тэлэх хандлагатай ба Булган суманд мөн бүртгэгджээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тойрогтоо ажиллах үеэрээ цаг үеийн байдалтай холбогдуулан аймгийн Шуурхай штабыг хуралдуулан мэдээлэл сонсож, халдварыг цааш алдахгүй, эрсдлийг бууруулах чиглэл өгсөн юм. МөнУИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн энэ үеэр Мал эмнэлгийн газарт шаардлагатай тоног төхөөрөмж болон шүлхийн 30,000 тун вакцины асуудлыг шийдэж өгч,татан авалтыг хийжээ.

Цаашид халдваргүйтэл, хяналтын постыг нэмэгдүүлэх, хүн, малын отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн, өвс таталт, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хяналтад авах шаардлагатай байгаа ажээ.


0 сэтгэгдэл