|

Тариат, Ихтамир сумын авто замын хяналтын постыг хүлээж авав

 

 

 

Тариат, Ихтамир сумын авто замын хяналтын постыг хүлээж авав

 

Орон нутгийн замын хөдөлгөөний аюулгүй байдал, хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тариат, Ихтамир суманд авто замын хяналтын байнгын постыг байгууллаа.

Тухайн хяналтын пост нь алба хаагч нарын амрах өрөө, гал тогооны хэсэг, автомашины дулаан граж, цахилгаан болон хатуу түлшээр халдаг орчин үеийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжийг байршуулсан нь онцлогбайлаа. Мөн орон нутгийн авто замын хяналтын байнгын постууд нь ашиглалтад орсноор гэмт хэрэг, зам тээврийн ослын эрсдлийг бууруулахад чухал ач холбогдолтой гэж холбогдох мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм.

 

Сумдын авто замын хяналтын байнгын постын барилгын ажлыг "Барилга импекс фирм” ХХК гүйцэтгэж ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны хангалт үйлчилгээний төвийн барилгын хяналтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Төмөрбаатар, инженер Ц.Энхтөр, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Золбаатар болон орон нутгаас хяналт тавих ажлын хэсгийн гишүүд10 дугаар сарын22-нд замын хяналтын постын барилгын ажилтай танилцаж,ашиглалтад оруулахаар хүлээн авлаа.


92 сэтгэгдэл