|

Спорт заалыг нээлээ

Спорт заалыг нээлээ

 

 

 

Аймгийн Онцгой комисс энэ сарын 28-нд хуралдаж, Шуурхай штабын бүтцийг шинэчлэв. Мөн урлаг соёл, спортын үйл ажиллагааг заалны 50 хувийн дүүргэлттэйгээр нээхээр боллоо.

Засгийн газрын хуралдаанаар 11 дүгээр сарын 1-нээс эхлэн коронавирусний эсрэг 3 дахь тунгаа хийлгэсэн иргэдэд урлаг соёл, спортын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэйгээр хийхийг зөвшөөрсөн. 

Энэ дагуу тус аймагт ч 11 дүгээр сарын 1-нээс эхлэн Биеийн тамир спортын газрын заал ард иргэдэд нээлттэй болж байна.

Болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор урлаг, спортын заалаар үйлчлүүлэх иргэд вакцины бүрэн тундаа хамрагдсан байх шаардлагатай ажээ.

Одоогоор аймгийн БТСГ-т ковидын шинжилгээ авах түр цэгийг байгуулан ажиллуулж байна. Заал нээж байгаатай холбогдуулан 11 сарын 1-нээс өмнө ковидын шинжилгээ авах цэгийг өөрчлөх юм.


0 сэтгэгдэл