|

Өлзийт суманд 180 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөл барьж байна

 

 

Өлзийт суманд 180 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөл барьж байна

 

БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан Архангай аймагт ажиллах үеэрээ Өлзийт суманд барьж буй 180 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцжээ. 

790.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2 хоёр давхар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг "Ди Ти И Эм Строй" ХХК гүйцэтгэж байна. Барилгыг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. ОХУ-аас импортлох өнгөлгөөний тоосгоны тээвэрлэлт удааширсантай холбоотойгоор ажил түр хугацаанд зогссон ч ондоо багтааж ашиглалтад оруулна гэж компанийн инженер мэдэгдлээ. 

Аймгийн ГХБХБГ захиалагчийн хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажил 50 хувьтай, гадна өнгөлгөөний тоосгон өрлөг, дотор ханын өрлөгийг хийж байна.


0 сэтгэгдэл