|

Халдвартын эмнэлэгт агаар цэвэршүүлэгч хандивлав

 

 

Халдвартын эмнэлэгт агаар цэвэршүүлэгч хандивлав

 

"Архангайнхан" клуб, "Ичинхорлоо" сан, "S & Royal Group Mongolia"-гийн дэмжлэгээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тусгай эмнэлэг 43,0 сая төгрөгийн өртөг бүхий 14 ширхэг вирус устгадаг агаар цэвэршүүлэгчтэй боллоо. 

Коронавирусний халдвар авч, биеийн байдал нь хүнд, нэн хүнд байгаа хүмүүсийг эмчлэхэд эдгээр аппаратыг ашиглах аж. 

Энэхүү хандивыг "Ичинхорлоо" сангийн тэргүүн Б.Мэндсайхан, "S & Royal Group Mongolia"-гийн ерөнхийлөгч Д.Сэржбүдээ, "Архангайнхан" клубын төлөөлөл хүрэлцэн ирж, аймгийн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, НЭ-ийн ерөнхий эмч Б.Оюунтүвшин болон эмч, ажилчдад гардуулан өглөө. 


0 сэтгэгдэл