|

Энхтайваны корпусын талархлын уулзалт болов

 

 

Энхтайваны корпусын талархлын уулзалт болов

 

Монгол дахь Энхтайваны корпусын 30 жилийн ой энэ онд тохиож байна. Тэмдэглэлт ойн хүрээнд Энхтайваны корпусын орон хариуцсан захирал Ким Мансарай, хөтөлбөрийн менежер Г.Баярсайхан тэргүүтэй төлөөлөл "Талархлын уулзалт” -ыг хийжээ.

Уулзалтад аймгийн Засаг дарга М.Батжаргал, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, Монгол Улсын Гавьяат багш М.Шагдарсүрэн болон ЕБС-ийн захирлууд оролцлоо.

1991 онд манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Энхтайваны корпусын сайн дурын ажилтнуудын нөлөөгөөр Монгол-АНУ-ын харилцаа хамтын ажиллагаа бэхэжсээр байна.

Архангай аймагт өнгөрсөн хугацаанд эрүүл мэнд болон боловсролын байгууллагад 75 сайн дурын ажилтан ирж ажиллажээ.

Сайн дурын анхны ажилтан 1996 онд ирж байсан түүхтэй. Цар тахлын улмаас орон нутагт ажиллаж байсан бүх сайн дурын ажилтнууд нутаг буцсан бөгөөд дахин ирэх хугацаа нь тодорхойгүй байгааг  Энхтайваны корпусын төлөөлөл хэлж байлаа. 

Уулзалтын үеэр нийгмийн эрүүл мэнд, боловсрол, гадаад харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн сайн дурын ажилтнуудын талаар дурсамж дэлгэгдэж байв.

Архангай аймаг Энхтайваны корпустай хамтран ажилласан уламжлалаа хадгалж, сайн дурын ажилтнуудаа хүрэлцэн ирэхийг хүлээж буйгаа илэрхийлж байв.


0 сэтгэгдэл