/МОНЦАМЭ/.Нийгмийн даатгалын хэлтэс төрийн байгууллагуудаас түрүүлж аймагтаа анх удаа "Сануулга зурвас” үйлчилгээгэнэ сарын 1-нээснэвтрүүллээ.
Уг үйлчилгээ нь сайн дурын даатгалын шимтгэл, гэрээгээ сунгах хугацаагаа мартсан, санахгүй тохиолдолд, мөн нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа өгөхөө мартсан, шимтгэлээ хийгээгүй байгаа ААНБ-д "Сануулга зурвас”-ээр гар утсанд нь мэдээлэл хүргэх зорилготой юм.
Сайн дурын даатгалд хамрагдсан иргэдэд Хаан банкны цахим гүйлгээг ашиглан сайн дурын даатгалын гэрээ байгуулвал бүтэн жилийн турш "Сануулга зурвас" үйлчилгээг үнэгүй авах боломжтой. Ингэснээр иргэд хуулийн хугацаанд ямар нэгэн алданги төлөхгүй, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлж байна.
0 сэтгэгдэл