|

Тандалтын зорилгоор бус зөвхөн ойрын хавьтлаас шинжилгээ авна

 

 

Тандалтын зорилгоор бус зөвхөн ойрын хавьтлаас шинжилгээ авна

 

ЭМГ-ын дарга Р.Гандиймаа:

-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой бөөгнөрөл үүсч, өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Хүүхдүүд өвдөх, улмаар хүндрэх ч эрсдэл үүснэ. 

Улаанбаатар болон бусад аймгаас зөөвөрлөгдөх эрсдэл өндөр, гэр бүлийн хавьтал их байна.

Тандалтын багаас тархалтын түвшинг үнэлэхэд Архангай аймаг "улаан түвшинд” байгаа гэж дүгнэсэн.

Аймгийн хэмжээнд 14 суманд боловсролын байгууллагуудаас халдвар илэрсэн. 200 гаруй багш ажилчид, хүүхдүүд өвдөж, эмчлүүлж байна.

Халдварын оргил үе 9-р сарын дунд болон сүүлийн хагаст болно гэж ЭМЯ-ны эрдэмтдийн баг тооцоолсон байна.

Манай аймагт дельта вирус эргэлтэд орсон. Шинж тэмдэггүй байж байгаад хүндэрч, нас барсан тохиолдлууд гарч байна. Халдвар авсан бол шинж тэмдэг 2 хоногт илэрч байгаа.

Вакцины хамрагдалт эхний тунд 85.1 хувь, 2 дахь тунд 78.1 хувь хамрагдсан. 12-оос дээш насны хүүхдүүдийн 81,6 хувь нь эхний тун, 58,3 хувь 2 дахь тунд хамрагдаад байна. Хүүхдүүдэд 12-оос дээш насанд сайн дураар нь эцэг эхийн зөвшөөрөлтэйгээр вакцин хийж байна.

3 дахь тунг хийж эхэлсэн. 55-аас дээш насны, архаг суурь өвчтэй, эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэсэн хүмүүс, мөн хүчний байгууллагууд /ОБГ, ЦГ, ЭМ, МХГ/, сургуулийн багш ажилчдыг хамруулна. 3 дахь тунг сайн дураар хийх ба аль ч вакциныг сонгох боломжтой. Манай аймаг синофарм, файзер, астразеника вакцинуудыг татан авсан. Эрдэнэбулган сумын ЕБС-ийн багш ажилчдад 3 дахь тунг хийж эхэлсэн. Монгол Улсад хийсэн эрдэмтдийн судалгаагаар 3 дахь тунг хийснээс хойш 10 дахь хоногт эсрэг биетийн титр өсч байна гэсэн судалгааны дүн байгаа.

PCR оношлуурын нөөц хомс байна. PCR шинжилгээ хийхэд нэг хүнд 50,000 төгрөгийн зардалтай. Одоо зөвхөн ойрын хавьтал болсон хүмүүсийг уг шинжилгээнд хамруулна. 

Сүүлийн үед халдварын тархалт хурдтай нэмэгдэж байгаа учир эрүүл мэндийн байгууллагын ачаалал хэтэрсэн. Батлагдсан тохиолдол болон түүний ойрын хавьталд шинжилгээг 24 цагт багтааж хийх гээд эмнэлэг маш их ачаалалтай, нөөц, хүн хүч хүрэхгүй байна.

Урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ хийхгүй, сорьц авахгүй. Сумдын ЭМТ-д зөвхөн ойрын хавьталд шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн тест авна. Ойрын хавьтлуудын PCR шинжилгээний сорьцыг зөөж байна. Сумдад хэрвээ тандалтын зорилгоор шинжилгээ хийнэ гэвэл СОК-оор хэлэлцээд хамар залгиурын түргэвчилсэн тестийн зардлыг сумаасаа шийдээд хийж болно. 


0 сэтгэгдэл