Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр "Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд АНУ-ын Иргэн цэргийн харилцааг дэмжих багтай хамтран "Хангай-21” хамтарсан дадлага сургуулийг 2021 оны 09 дүгээр сарын 12-24-ний өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан хамтарсан дадлага сургуулийн ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулж, сургуулийн онцлог, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
0 сэтгэгдэл