|

Иргэдэд эмнэлгийн анхны тусламжийн мэдлэг олгов

Иргэдэд эмнэлгийн анхны тусламжийн мэдлэг олгов

Аймгийн Эрүүл мэндийн газраас энэ сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн "Иргэн би аврагч” сургалт өнөөдөр дууслаа. Энэ нь эмнэлгийн анхны тусламжийн талаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдэд эмнэлгийн анхны тусламжийн мэдлэг олгох сургалтын аргазүйг сайжруулах зорилготой юм.

 

Сургалтыг АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн харилцааг дэмжих нэгжээсдэмжиж, бүх сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 1.2 сая төгрөг, нийт 26.4 сая төгрөгийнөртөг бүхий амилуулах суурь тусламжийн сургалтын загварыг олгож, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын 33 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд эмнэлгийн анхны тусламжийн онол, дадлага хосолсон сургалтыгзохион байгуулж мэдлэгийг дээшлүүллээ.

 

0 сэтгэгдэл