|

11-Р САРЫН 1-НЭЭС 5-Р САРЫН 1-НИЙ ХООРОНД ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫГ ХОРИГЛОВ

11-Р САРЫН 1-НЭЭС 5-Р САРЫН 1-НИЙ ХООРОНД ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫГ ХОРИГЛОВ

Засгийн газрын өнөөдөр /2019-01-30/-ийн хуралдаанд "Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох тухай" тогтоолын төсөл оруулж батлууллаа. 
Уг тогтоолоор жил бүрийн 11-р сарын 1-нээс 5-р сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглож буй юм. Хэдийгээр хурдан морины уралдаан нь Монголын ард түмний төрт ёсны өв соёлын үнэт баяр цэнгээн боловч сүүлийн үед уламжлалт хэв маягаасаа илүү өргөн цар хүрээтэй болж, зөвхөн зун биш өвөл, хавар уралдаан зохиож, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсролд сөргөөр нөлөөлөхүйц байдлаар бооцоотой гэх мэт хүүхдийн тэвчишгүй хүнд хөдөлмөрийн хэлбэрт шилжээд байгаа. 
1996-2017 онд болсон хурдан морины уралдааны үеэр 40 хүүхэд амь насаа алдсан. 2017 онд 394 уралдаан болж 629 хүүхэд мориноос унасны 159 нь бэртэж гэмтсэн бол гурван хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж хоёр хүүхэд амь насаа алдсан. Өнгөрсөн жил нийт 491 уралдаанд 11 мянга гаруй хүүхэд оролцож тэднээс 661 нь мориноос унаж 98 хүүхэд бэртэж гэмтсэн. Хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхэд 2, амиа насаа алдсан тохиолдол нэг гарсан бол 2019 он гарсаар нэг хүүхэд сунгааны үеэр моринд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа нь өвөл, хаврын уралдааныг бүрмөсөн хориглохоос аргагүй байдалд хүргэж буй юм.

0 сэтгэгдэл