|

Шинэ тохиолдлын тоо 25-аар нэмэгдэв

Шинэ тохиолдлын тоо 25-аар нэмэгдэв


Архангай аймагт сүүлийн 24 цагт 418 сорьцод шинжилгээ хийхэд шинээр 25 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр нь Ихтамирт 3, Эрдэнэбулганд 13, Чулуутад 5, Хайрханд 2, Өндөр-Улаанд 1, Батцэнгэлд 1 тохиолдол байна. Аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 551 боллоо.
Эмнэлэгт хэвтэж байгаа: 156 /2 тохиолдол УБ-т хэвтсэн/
Өнөөдөр батлагдсан 15 тохиолдлыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийг тусгай эмнэлэг дэлгэх ажил дуусаагүй тул хэвтүүлээгүй байна.
Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 72, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 4, Өгийнуур сумын эрүүл мэндийн төвд 7, Ихтамир сумын эрүүл мэндийн төвд 34, Жаргалант сумын эрүүл мэндийн төвд 4, Хайрхан сумын эрүүл мэндийн төвд 9, Хашаат сумын эрүүл мэндийн төв 14, Хотонт сумын эрүүл мэндийн төв 5, Чулуут сумын эрүүл мэндийн төвд 7 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 376 иргэн байна. Ойрын хавьтлын хүний тоо 4113 /нийт өссөн дүнгээр/, гэрийн тусгаарлалтад 1106 иргэн байна.
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 6-р сарын 11-ний өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд 49773, II тунд 42921 хүнийг хамруулаад байна.
Сүүлийн 24 цагт 58 обьектын 3647 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

0 сэтгэгдэл