БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд, Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-АНУ-ын эдийн засгийн иж бүрэн хэлэлцээний Хятадын талын ахлагч Лю Хэ АНУ-ын Худалдааны сайд Жанет Йеллентэй өнөө өглөө цахимаар хэлэлцээ хийжээ.
Талууд БНХАУ-АНУ-ын эдийн засгийн харилцаа өндөр ач холбогдолтой гэдэгт санал нэгдсэн байна.Мөн тэгш байдал, харилцан итгэлцэлд тулгуурлан макро эдийн засгийн байдал, хоёр болон олон талын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээг хамарсан яриа өрнүүлж,талуудын аль алинд тулгамдаж буй асуудлуудын талаар илэн далангүй санал солилцож, харилцаа холбоогоо үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
0 сэтгэгдэл