|

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, хөнгөлөлттэй зээлийг Архангай аймагт олгож эхэллээ

 

 

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, хөнгөлөлттэй зээлийг Архангай аймагт олгож эхэллээ

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өнгөрөгч 10-р сарын 23-ны өдөр Архангай аймгийн гурван аж ахуй нэгжтэй жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох гэрээ байгууллаа. Ингэснээр орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлд аж, ахуй нэгжээ хамруулж байгаа хоёр дахь аймаг болж байгаа юм.

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу нээлттэй, ил тод сонгон шалгаруулалт зохион байгуулж, Архангай аймгийн 8 төсөлд нийт 845 сая төгрөгийн зээл шалгарснаас эхний ээлжинд 5 төсөлд 500 сая төгрөгийн санхүүжилт олгохоор боллоо. Үлдсэн 3 төсөл, 345 сая төгрөгийн зээлийг дараагийн шатны санхүүжилтэд хамруулахаар хүлээгдэж байна.

Архангай аймгаас жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдаж буй аж ахуйн нэгжүүдэд:

1. "Арвижих цэнхэр” ХХК /Архангай аймгийн Цэнхэр сум. Захирал Ж.Алтанбагана/ Аялал жуулчлалын чиглэлээр 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа энэ аж ахуй нэгж Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлд анх удаа хамрагдаж, 200 сая төгрөгийн зээлд хамрагджээ. Зээлд хамрагдсанаар тус компани нь жуулчны баазаа орчин үеийн стандартад нийцүүлэн шинэчилж, байгальд ээлтэй, эко орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Үйл ажиллагаагаа өргөтгөснөөр 12 хүнийг ажлын байраар хангах юм.

2."Баянзүрх Оргилжин мөнх” ХХК /Архангай аймгийн Чулуут сум. Захирал Д.Гантөмөр/ 2011 оноос сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр гэрийн нөхцөлд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. 2020 оноос аж ахуй нэгж байгуулан төсөлд шалгарснаар үйл ажиллагаагаа өргөжүүлж, тоног төхөөрөмжөө шинэчлэн, эрүүл ахуйн стандартад нийцсэн сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, сургууль, цэцэрлэгийн "Үдийн цай хөтөлбөр”-т хамрагдан, үхрийн сүүгээр саванд нь тараг бүрж, цөцгий, масло үйлдвэрлэх юм байна.

 

3."Хандулаан хан” хоршоо /Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан баг. Захирал Х.Болор/ Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр 2005 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа энэ аж ахуй нэгж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сав баглаа боодол, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэхээр 100 сая төгрөгийн төсөл бичиж, шалгарсан байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр үйлдвэрээ өргөтгөж, ажлын байр таваар нэмэгдүүлж байна.


0 сэтгэгдэл