|

"Хүнс Архангай" ХК-ийн үйл ажиллагааг сэргээх талаар санал солилцжээ

 

"Хүнс Архангай" ХК-ийн үйл ажиллагааг сэргээх талаар санал солилцжээ

 

Архангай аймгийн удирдлагууд хуучнаар хүнсний комбинатыг сэргээн ажиллуулах талаар "Хүнс Архангай" ХК-ийн удирдлагатай санал солилцжээ. 
Аймгийн удирдлагууд үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжтэй танилцах үеэрээ барилгын чанарт мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, цаашид үйлдвэрлэл явуулах, үйл ажиллагааг сэргээх боломжийн талаар ярилцсан байна.
Тус компанийн үйлдвэр нь 1974 онд Хүнсний комбинат нэртэйгээр байгуулагдаж талх, нарийн боов, архи, ундаа, чихэр, эдийн саван зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймгийнхаа дотоодын хэрэгцээнд нийлүүлдэг байжээ. Харин 1989 онд одоогийн үйлдвэрийн байр нь шинээр ашиглалтад орж, 1998 онд хувьцаат компани болсон байна.
Н.Эрдэнэжаргал захиралтай ‘’Хүнс Архангай" ХК-ийн үйлдвэр нийт 44,771 мкв талбай бүхий газартай, үйлдвэрийн барилга нь 5450 мкв. Хашаандаа чацаргана болон бусад төрлийн жимсний суулгацтай аж.


0 сэтгэгдэл