|

Эрдэнэмандал суманд бүртгэгдсэн халдварын голомтод эцсийн халдваргүйтгэл хийв

 

 

Эрдэнэмандал суманд бүртгэгдсэн халдварын голомтод эцсийн халдваргүйтгэл хийв

 

Аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийн 4-р баг, Эрдэнэмандал сумын Эрүүл мэндийн төвийн халдваргүйжүүлэлтийн баг хамтран коронавируст халдварын батлагдсан голомтод эцсийн халдваргүйжүүлэлтийг энэ сарын 3-4-ний өдөр хийжээ.

Үүнд Эрдэнэмандал сумын 6 төрийн байгууллага, 23 ахуйн нэгж, үйлчилгээний байгууллага, 2 тусгаарлах байрны нийт 37 объектын 15752 метр квадрат талбайг хамруулан хийжээ.

Мөн ЗӨСТ-өөс сумын Шуурхай штаб, ЭМТ-ийг мэргэжил арга зүйгээр ханган, албан байгууллага, айл өрхөд коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмжийг тараан сурталчилсан байна.


0 сэтгэгдэл