|

Эрдэнэбулган суманд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ

 

Эрдэнэбулган суманд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ

Эрдэнэбулган суманд коронавирусний батлагдсан 14 тохиолдлын тархвар судлаач эмчийн тогтоосон маршрутын дагуу 3 дугаар сарын 28-ны өдөр ЗӨСТ-ийн халдваргүйжүүлэлтийн 1, 2-р баг голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.

Үүнд "Автовишни” сервис, Биеийн тамир спортын газар, "Фламинго” ресторан, "Оргил” кафе, "Гост” маркет 2, "Цахиур” ресторан, "Ач” эмийн сан, Эм импексийн Архангай дахь төв салбар, 999 төвийн "Шарк жим” фитнес төв, 3 орон сууц, 5 хувийн байшин нийт 17 объектын 3448 метр квадрат талбайг хамруулжээ.


0 сэтгэгдэл