|

“Энэрэлт буурлууд” ТББ “Сэтгэлийн өглөг” аяныг санаачлан хэрэгжүүлжээ

 

 

“Энэрэлт буурлууд” ТББ “Сэтгэлийн өглөг” аяныг санаачлан хэрэгжүүлжээ

 

Хайрхан сумын "Энэрэлт буурлууд” ТББ "Сэтгэлийн өглөг” аяныг санаачлан хэрэгжүүлжээ. Арав хоногийн хугацаанд зохион байгуулсан аянд нийт 20 хүн хамрагдаж, мөнгөн хандив өргөсөн байна. Аянд цугларсан нэг сая төгрөгийн 500 мянгыг сумын Онцгой комисст, үлдсэн 500,000 төгрөгийг Эрүүл мэндийн төвд хандивлажээ. 

Тус байгууллага нь 2017 онд есөн гишүүнтэйгээр байгуулагдсан бөгөөд сумынхаа ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, нийгэмд идэвхтэй байлгах боломжийг эрэлхийлж, цаг үетэйгээ нийлсэн арга хэмжээнүүдийг байнга зохион байгуулж иржээ.

"Энэрэлт буурлууд” ТББ 2019 онд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжье”, 2020 онд " Малчдад тусалъя” аяныг тус тус зохион байгуулж байв. Сумандаа гарсан халдварыг хурдан хумих, ард иргэдийн эрүүл мэндийн төлөө улаан шугаманд ажиллаж байгаа алба хаагчид, эмч мэргэжилтнүүдэд сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор энэ удаагийн "Сэтгэлийн өглөг” аянаа ийнхүү зохион байгуулсан байна.


0 сэтгэгдэл