|

Сүүлийн 24 цагт 8 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа

 

 

Сүүлийн 24 цагт 8 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа

 

Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт халдвар авсан 68 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс:

Биеийн байдал хүнд-1, хүндэвтэр-6, хөнгөн-61 иргэн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 8 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан ба нийт 17 хүн бүрэн эдгэрээд байна. Нийт коронавируст халдварын батлагдсан 85 тохиолдлын хамгийн багань2 нас, хамгийнөндөр66 настай иргэн байна. Дундаж нас 34.7, дундаж ам бүлийн тоо 4.1 байна. Батлагдсан тохиолдлуудын 75хувьнь эмэгтэй, 25хувьнь эрэгтэй байна.

Сүүлийн 24 цагт 19 обьектын 7029 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.Иргэн бүр дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.


0 сэтгэгдэл